-
Нүхжилт, сорви, үрчлээг сайжруулах
Fraxel аппарат
Фраксел лазер нь нарийн микро лазерын туяагаар арьсны гүн давхаргад дулааны болон физик өдөөлт өгч, арьсны нөхөн төлжилтийг хурдасгадаг лазер эмчилгээ юм.

- Коллаген, эластин ширхэгийн нийлэгжилтийг идэвхжүүлж, арьсны нөхөн төлжилтийг хурдасгана.
- Сорвитой арьсны нөхөн төлжилтийг дэмжинэ.
- Нарийн үрчлээг багасгана.
- Арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлж, нөхөн төлжилтийг дэмжин нүхжилтийг агшаана.
- Сэвх, нөсөө толбыг багасгахад тусална.
-
АНУ-ын FDA, Европын CE, Солонгосын MFDS баталгаа
Virtue RF аппарат
Арьсны гадаргуугаас гүн давхарга хүртэл нэвтрэх микро зүүгээр дамжуулсан RF өндөр давтамжийн энерги ашиглан өвдөлт багатай атлаа хүчтэй лифтинг, арьсны уян хатан чанарыг сайжруулах үйлчилгээ үзүүлнэ.

- Арьсны онцлогт тохируулан хувь хүнд зориулсан лифтинг эмчилгээ.
- Эрүү, хацрын хэлбэрийг сайжруулна
- Коллаген, эластины нийлэгжилтийг дэмжиж, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
- Хүчирхэг хөргөх системийн ачаар өвдөлтийг хамгийн бага түвшинд байлгана.
- Үрчлээ, нүхжилтийг багасгаж, арьсны өнгө болон сэвх, нөсөөг сайжруулна.
- FDA-аар баталгаажсан аюулгүй төхөөрөмж.
-
Арьсны төрөл, нөсөөжилтийн асуудалд тохирсон эмчилгээ
Тонинг лазер аппарат
Сэвх, нөсөө, бор толбо зэрэг өнгөний өөрчлөлтийн асуудлыг нарийн оношлон, тусгай пигмент лазераар арьсыг эрүүл, цэвэр, жигд өнгөтэй болгоход тусална.

- Мелазма, нөсөөжилт, Отагийн толбо, насны толбо, сэвх зэрэг пигментийн эмчилгээ.
- Арьсны өнгөн болон гүн давхаргад хуримтлагдсан меланиныг төвлөрч эмчилнэ.
- Арьсны төрөл, пигментийн онцлогт тохируулан энергийн хүч, гүнийг нарийн тохируулна.
- Арьсны цочрол, өвдөлтийг багасгасан аюулгүй эмчилгээ.
- Арьсны өнгийг сэргээж, уян хатан чанарыг сайжруулна.
-
Арьсны гүнд хүртэл шим тэжээл хүргэх эмчилгээ
Plasonic аппарат
Плазм болон хэт авианы хоёр төрлийн технологийг ашиглан арьсанд хэрэгтэй 35 төрлийн өндөр агууламжтай идэвхт найрлагыг энгийн гоо сайхны бүтээгдэхүүнээр хүрэхэд хэцүү арьсны гүн давхаргад хүртэл шингээдэг премиум арьс арчилгааны эмчилгээ юм.

Plasonic аппарат үйлчилгээ
Арьсны ерөнхий байдлыг сайжруулна Арьсны эс нөхөн сэргэх Арьсны бүтэц болон уян хатан чанарыг сайжруулна. Чийгшлийг нэмэгдүүлнэ. Батгатай арьсыг сайжруулна.Өндөр агууламжтай Skin Booster ампулын найрлага
4 төрлийн трипептид Ниацинамид 17 төрлийн амин хүчил Аденозин 11 төрлийн витамин Бага молекулын гиалурон хүчил -
Мэнгэ, үү, арьсны ургацаг арилгах
CO2 лазер
1060nm-ийн хүчтэй долгионы уртаар усанд шингэх чадвар өндөр тул арьсанд хүрэхэд ууршихь шинж чанартай байдаг. Энэхүү зарчмыг ашиглан мэнгэ, мажсан үү, үү зэрэг арьсан дээр товойж гарсан эмгэгүүдийг цэвэрхэн арилгана.

- Мэнгэ, ургацаг, үү, цагаан батга, нөсөө, сэвх толбо зэргийг арилгах
- Арьсны онцлогийг харгалзан хувь хүнд тохирсон нарийн эмчилгээ
- Сорви, өвдөлтгүйгээр цэвэрхэн арилгах
-
АНУ-ын FDA, Европын CE баталгаажуулалттай өндөр давтамжийн (RF) чангаралт
Winback RF аппарат
Арьсны эсийн нөхөн төлжилт, хаягдал бодисын гадагшлалт, биеийн цусны эргэлтийг дэмжихэд үр дүнтэй TECAR энергийг ашиглан, арьсыг гэмтээхгүйгээр тав тухтай лифтинг үйлчилгээ үзүүлдэг. Мөн коллаген, эластин ширхэгийн нийлэгжилтийг идэвхжүүлж, арьсны ерөнхий нөхцөл байдлыг илүү эрүүл, чанга болгоход тусална.

- Тав тухтай өргөлт, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлнэ.
- Коллаген, эластин ширхэгийн нийлэгжилтийг идэвхжүүлнэ.
- Үрчлээг багасгана.
- Арьсны ерөнхий байдлыг эрүүлжүүлнэ.
- Хаван бууруулна.
- Хамар, эрүүний шугам зэрэг барзгар, хотгор хэсгийг ч нарийн эмчилнэ.
-
Хайрст үлд болон арьсны Атопийн дерматитын асуудал шийдэх
PDT
PDT буюу фотодинамик эмчилгээ нь асуудалтай арьсны хэсэгт гэрэлд мэдрэгч бодис түрхэж, тусгай гэрлээр шарах замаар арьсны өвчнийг эмчлэх арга юм. Энэ нь батга, атопийн дерматит, псориаз зэрэгт үр дүнтэй.

Хайрст үлд арьсны өвчин
- Өвдөг, тохой, хуйх зэрэгт мөнгөлөг цагаан өнгийн хайрс үүсдэг
- Давтан үүсдэг архаг арьсны өвчин
- Стресс нь өвчнийг даамжруулах гол хүчин зүйл болдог
Атопи
- Хүчтэй загатнах, хуурайших шинж тэмдэг бүхий архаг арьсны экзем өвчин
- Голчлон нялх, бага насанд эхэлдэг
- Шинж тэмдгээс хамаарч тогтмол арчилгаа шаардлагатай
- Үрэвсэл дарах
- Загатнаа, улайлтын шинж тэмдгийг намдаах
- Арьсны хамгаалалтын бүрхүүлийг бэхжүүлэх
-
Маргаашийн өдөрт илүү итгэл төрүүлэх арьс
Volnewmer
Volnewmer-ийн дэвшилтэт технологи шингэсэн "Hidden Edge" хошуу нь өндөр давтамжийн (RF) энергийг зөөлөн дамжуулж, хувь хүний арьсны байдал болон төрөлд тохируулан аюулгүй, арьс чангалах (tightening) нарийн эмчилгээг хийдэг.

- Коллагены үүсэлт болон дахин хуваарилалтаар уян хатан чанарыг нэмэгдүүлж, чангалах үр дүн үзүүлнэ
- Өвдөлт бага тул мэдээ алдуулалтгүйгээр эмчилгээ хийх боломжтой
- 6 сар~1 жил хүртэлх урт хугацааны үр дүнгээ барих чадвар
- Арьсны нарийн үрчлээ, нүхжилт, арьсны бүтцийг сайжруулна
- Эмчилгээний 4 төрлийн хошуутай тул арьсны төрөл, онцлогт тохируулан хийнэ


EN
CN
JP
TH
VN
